
Нийслэлийн төсвөөс жилд 4,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар байгаа хогны ногоон уутыг цаашид тараах үгүйг шийдэх санал асуулга өчигдөр дууссан. Өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн санал асуулгад нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамрагдаж байгаа бөгөөд МОХ-ны дэргэдэх “Сор гоо” клубын 152 судлаач айлуудаас саналыг цаасаар авч байгаа юм.
Энэхүү асуулгын нэгдсэн дүн мэдээ өнөөдөр гарна. Тэрхүү мэдээг энэ сарын 24-нд болох Нийслэлийн Удирдлагийн зөвлөлийн хуралдаанаар оруулснаар хогны уутыг цаашид тараах эсэх нь шийдэгдах юм.
Дашрамд сонирхуулахад энэхүү санал асуулгыг явуулахад нийслэлийн төсвөөс 30 гаруй сая төгрөгийг зарцуулж байгаа.
Сэтгэгдэл (2)