
МН мэдээллийн төвд 11.00 цагт 17 сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгөх асуудлаар хуульчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт Морин хуурын олон улсын IY наадмын талаар Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн гүйцэтгэх захирал Ж.Баатарцогт, Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн А.Бат-Эрдэнэ, Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач Ц.Батчулуун, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул нар мэдээлэл хийнэ.
12.30 цагт ТВ-8 телевиз үүсэн байгуулагдсаны 8 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.
10.00 цагт ССАЖЯаман дээр 2014 онд зохион байгуулагдах УАШТ-ий эрх авсан спортын холбоодтой гэрээ байгуулах үйл ажиллагаа болно.
Монголын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өнөөдөр 12:00 цагт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ.
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн U16 насны УАШТ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас Спортын төв ордонд болно.