Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу прокурорын хороо үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус хорооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батлах гэж байна.Прокурорын хорооны бүх гишүүдийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт онлайн сүлжээгээр улсын хэмжээнд болно.
Прокурорын хорооны дүрмийн төслийг цахим сүлжээгээр нийт гишүүдэд хүргүүлсэн тул дүрмийн төслийг сайтар судалж саналаа гаргаж хэлэлцэн батлах юм.
Д.Ундрах /24tsag.mn/


















































