
Япон улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулсан тус сургалтын өрөөнд эхчүүдэд жирэмсний үед тохиолддог айдас, түгшүүрт өртөхгүй байх, сэтгэл заслын зөвлөгөө өгөх, жирэмсний үед хийх хавайн бүжиг, аэробек, төрөлтийн үед авах амьсгалын дасгалуудыг заахаас гадна тусгай хөтөлбөрөөр сургалт явуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн гэр бүлийн гишүүдэд төрөлтийн тухай ойлголт, жирэмсэн ээжүүдэд анхаарал халамж тавих талаар сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтыг ч явуулахаар төлөвлөжээ.
Мөн Япон улсын туршлагаар төрөх тасагт чөлөөт төрөлтийн өрөөг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт аргаар төрөхөд хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэж, эхийг хүлээн авч төрүүлэх бэлэн байдлыг хангажээ. Чөлөөт төрөлтийн өрөөнд эх барихын ужиг дурдатгалгүй, эрхтэн тогтолцооны хүнд эмгэггүй зэрэг шалгуурыг хангасан, хэвийн төрөх боломжтой ээжүүдийг өөрийн хүсэлтээр төрүүлэх юм байна.
Д.Дуулим