Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СХД-ийн 62-р сургуулийн барилгад нуралт үүсчээ

2014-4-21
0
ЖИРГЭХ

p18m16bk4blog1a6i159p125anr54    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим дүүргийн Засаг дарга нар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн 62-р сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сай төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан.  1-8-р ангийн 44 бүлэгт 1304 сурагч 51 багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлж байсан бол одоо 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантай ажиллаж байгаан байна. Тус сургуулийн барилгын зураг төслийг барилгын зургийн институтэд боловсруулж 1974 онд холболт хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг хотын барилга трестийн 2-р контор гүйцэтгэж 1976 онд ашиглалтад оруулжээ. Сургуулийн барилга нь 920 хүүхдийн хүчин чадалтай 3 н давхар тэнхлэгээрээ 15м х 45м, 9.0м х 54м, 12м х30м –ийн хэмжээтэй 3 н блоктой П хэлбэртэй, угсармал бетон суурьтай, өнгөлгөөний тоосгон ханатай төмөр бетон нүхтэй хавтан хучилттай, хар цаасан хучлагат хавтгай дээвэртэй, халаалт цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт,  гадна зам зэрэгт  хэсэгчилсэн  засвар хийгдэж байжээ.

Харин 12-р сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсэн хэсэг, дахиад нурж болзошгүй 4 газар байгаа гэу дүүргийн Засаг дарга хэллээ.

Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн барилгын гэмтэл, нуралттай яаралтай танилцаж, урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны арын төв зам доогуур хөндлөн хойд чиглэлд гардаг хэсэгт авто замын суулт өгсний улмаас  дулааны шугам дарагдаж гэмтэл гарсан талаар мэдээллээ.

Уг гэмтэл гарсны улмаас өвлийн ид ачааллын үед сүлжээний усны алдагдал нэмэгдэж, уур цан савссан байдалтай энэ өвлийг давжээ. Шугамын хэсэгт үзлэг шалгалт хийхэд эхний ээлжинд авто замын арын дулаан хуваарилах  худгаас урд чиглэлд 80м орчим хос шугам сүлжээ, арматур туслах төхөөрөмжийн хамт бүрэн шинэчлэгдэх шаардлагатай нь тогтоогдсон байна. Тиймээс энэ шинэчлэлийн ажлыг хийх 46 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэхийг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав хүссэн юм.

Харин нийслэлийн Засаг дарга холбогдох албаныхныг газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Мөн Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Тус дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй зуух 795 иргэнд өгсөн нь тодорхой үр дүнгээ өгч 2012 оноос 2013 онд агаарын бохирдлын хэмжээ буурч, сайжирсан үзүүлэлттэй гарсан. Өнөөдрийн байдлаар зуух авах шаардлагатай 4000 гаруй иргэн байгаа тул энэ асуудлыг судалж үзэн, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэлээ.

Уг асуудалд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний хэмнэлттэй зуух тараах ажлыг өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Багануур дүүрэгт зайлшгүй шаардлагатай иргэдэд ирэх намар олгоно” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    1 цаг 7 мин
  • ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    1 цаг 13 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
    1 цаг 17 мин
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    1 цаг 32 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    2 цаг 20 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    2 цаг 30 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    2 цаг 49 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    3 цаг 23 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    3 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 42 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    4 цаг 1 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    4 цаг 15 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    4 цаг 26 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    4 цаг 55 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    5 цаг 29 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    5 цаг 58 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    6 цаг 7 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    6 цаг 26 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    6 цаг 45 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    7 цаг 7 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК