
Уламжлал ёсоор команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, эмнэлэг, хүмүүнлэгийн болон инженерийн хамтарсан ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй энэхүү сургуулилтанд энэ жил 20 орон цэргийн алба хаагчаа оролцуулахаа мэдэгдсэн байна.
Энэ жил БНХАУ-аас анх удаа цэргийн салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах бол НАТО-гийн гишүүн орон Чех улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа мэдэгджээ.
Салаадын хээрийн сургуульд усан эргүүл, амьд гарах арга ухаан зэрэг шинэлэг сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас гадна иргэдийн үймээнийг намжаах сургалтыг шинээр зохион байгуулахаар болсон юм.
“Khaan Quest-2014”-ийн сургуулийн эмнэлгийн хамтарсан ажиллагаа СХД-ийн Толгойтод явагдах бол инженер, засвар тохижилтын хүмүүнлэгийн ажиллагаа Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн зарим цэцэрлэг, сургуулиудад өрнөх аж.
24tsag.mn