
Энэхүү хэлэлцүүлэг нь Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамны “УИХ-ын эмэгтэй гишүүдийг дэмжих” төслийн төгсгөлийн арга хэмжээ юм.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэх бөгөөд “Миний улс төрчийн карьерт эмэгтэйчүүдийн асуудал нөлөөлсөн нь” сэдвээр Канадын парламентын гишүүн, сайд асан Мари Коллинс, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хамгаалал” сэдвээр ХЗЯ-ны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн манлайлал” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогчид санал бодлоо солилцох юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.