Хачгаар дамжин халдварладаг халдварт өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол хачгийн хөгжлийн үе шатаас хамааран 3-р сарын сүүл үеэс эхлэн бүртгэгдэж эхэлдэг. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс 2 төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг.Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй.
Ойн (Ixodes) хачиг нь Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, Dermacentor хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог. Одоогоор хачигт энцефалитын хүний өвчлөл 13 аймагт бүртгэгдсэний Сэлэнгэ аймагт, хачигт боррелиоз 10 аймагт бүртгэгдсэний Улаанбаатар, Архангай аймагт, хачигт риккетсиоз 17 аймагт бүртгэгдсэний Говь-Алтай, Архангай, Улаанбаатар хотод хамгийн өндөр байна.
2014 оны 4-р сарын 17-ны байдлаар ЗӨСҮТ-д хачгаар дамжих халдварын сэжигтэй 45 тохиолдолд бүртгэгдэж лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй. Мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдолын ихэнхи хувь нь буюу 32% нь Говь-Алтай, 11.6% нь Архангай, 11.6% нь Улаанбаатар, 9% нь Орхон аймагт бүртгэгджээ.



















































