Иргэдийн дунд нийтийн эзэмшлийн хашаа хайсыг хаягдал төмөр авах цэгүүдээр зарж борлуулсан тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоох зорилгоор нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл"-ийн Дотоод хяналтын албанаас хаягдал төмөр авдаг цэгүүдэд шалгаж эхэлжээ. Энэ сарын 16-наас эхэлсэн шалгалтад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 17 хаягдал төмөр авах цэгийг хамарч байгаа бөгөөд шалгалтын хүрээнд нэг ширхэг шүүрт худгийн таг байсныг илрүүлж, буцаан авсан байна.
Цаашид энэхүү шалгалтыг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулж нийтийн эзэмшлийн тавилга, эд хогшлыг худалдан авсан цэгүүдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.
24tsag.mn



















































