Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг энэ сарын 4-нд цуцалсан билээ. Тэгэхдээ Дорноговь аймгийн Айраг, Иххэт болон Даланжаргалан сумдад тогтоосон хорио цээрийг үргэлжлүүлж байсан юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, тус аймагт шүлхий өвчнөөр мал нэмж өвчлөөгүй тул үүрэг даалгаврыг цуцалсан. Шүлхий өвчнөөс одоо айх аюулгүй болсон гэсэн хариулт өглөө.


















































