Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж 2030 он гэхэд жилдээ таван сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Яг энэ асуудлаар өнөөдөр 11.00 цагт Нийслэлийн Засаг Э.Бат-Үүл сэтгүүлчдэд танилцуулах гэж байна. Тэрбээр энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сэтгүүлчидтэй хийх зангиагүй уулзалтын үеэр тайлбарлах аж. Уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно.Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)