
Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хэлтсээс хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явц байдал, анхаарвал зохих асуудлын талаар дүүргийн прокурорын газруудын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, шийдвэр гүйцэтгэх албан шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулан өчигдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг дагнан хийж гүйцэтгэхээр шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгч нарт ажлын чиглэл өгч, цаашид сургалт зохион байгуулах болон зарим асуудлуудыг хэлэлцэн баталж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэг мөр дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/