
Залуучуудын хөгжил ба иргэний боловсрол сэдэвт хэлэлцүүлэг 9.00 - 13. 00 цагт "Blue Sky" зочид буудлын "Кристал" хурлын танхимд болно. Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран санаачилж, Иргэний боловсролын төв ТББ, Монфемнет үндэсний сүлжээ 2012-2013 онд хэрэгжүүлсэн “Иргэний боловсролоор дамжуулан залуучуудыг чадавхжуулах нь” төслийн үр дүнг хэлэлцэх бөгөөд "Ардчилал, улс төрийн оролцооны талаар залуучууд хэр ойлголттой байдаг талаарх судалгааны урьдчилсан дүнг танилцуулах юм байна.