
МҮЭСТО-ны Бага танхимд 09:00 цагаас Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно. Хэлэлцүүлгээр Төрөөс ногоон байгууламжийн талаар баримтлах бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргууд, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэнэ.
-Эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын шуурхай ажиллагааны ажилтны зөвлөгөөн 09:30 цагаас Кемпински зочид буудалд эхэлнэ. Төв орон нутгийн бүх байгууллагын төлөөлөл оролцоно.
-Багшийн хөгжил имидж төвөөс сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, арга зүйч багш нарт зориулсан "Шинэ үеийн хүүхдийн онцлог ба зөв төлөвшүүлэх арга" сургалтын хаалтын үйл ажиллагаа БЗД-ын 84-р дунд сургуульд 10:00 цагаас болно.
-Сэтгүүлч. С.Наранбаатар агсны төрсөн өдрийг тохиолдуулан түүний гэр бүл найз нөхөд С.Наранбаатар сангийн нээлтийн хэвлэлийн бага хурлыг Монгол ньюс мэдээллийн төвд 11:00 цагаас хийнэ.
-"Ус дээшээ урсдаг" олон ангит киноны нээлт 17:00 цагаас "Тэнгис" кино театрт болно.
Сэтгэгдэл (1)