Манай улсын иргэн М.Баттүшиг өнгөрсөн жил АНУ-ын MIT (Massachusetts Institute of Technology) сургуулиас зохион явуулсан онлайн сургалтыг амжилттай дүүргэн, сургалтанд хамрагдсан нийт 160 мянган хүнээс хамгийн өндөр оноог авсан билээ. Тухайн үед сургалтыг зохион байгуулагчид түүний амжилтыг өндөрөөр үнэлж байсан бөгөөд одоо тэрээр MIT болон Харвардын Их сургуулийн хамтарсан онлайн сургалтыг хөгжүүлэх төслийн багт ажиллаж байна.
Энэ жил 17-хон настай М.Баттүшиг хүү анх MIT-д суралцсан нь түүний алдар нэртэйд биш зүгээр л танилцуулга видеоноос нь iPhone хэрхэн ажилдгийг заах болно гэсэн амлалтаас болжээ.
24tsag.mn



















































