Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ЦЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Тус суманд хамгийн их үйлдэгддэг мал хулгайлах гэмт хэргийн гаралт 45,2 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5,5 хувиар буурсан байна. Тус суманд 2004 онд байгуулагдсан цагдаагийн тасаг хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, жолооч цагдаа, үйлчлэгч, замын цагдаагийн байцаагч, хэв журмын байцаагч гээд 11 алба хаагчтай ажил үүргээ гүйцэтгэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































