
Энэ удаагийн “Засгийн газрын цом” тэмцээнд 16 яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нийт 800 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох спортын энэхүү цогцолбор тэмцээнээр төрийн албан хаагчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорих ажээ. “Засгийн газрын цом-2014” тэмцээнийг Батлан хамгаалах яам зохион байгуулж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)