Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд, багш хоёрын нүүр тулаагүй яриа-4

2014-4-25
0
ЖИРГЭХ

гантөмөр-Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага-

Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж  байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр: Хүмүүс нийгэмдээ нийцэж амьдрахгүй байна, шийдэл гаргаж чадахгүй байна. Энэ ард түмний хурц ухаан, ухаалаг шийдвэр гаргах чадвар үндсэндээ нэвтээрээ алдагдчихаад байна. Шийдвэр гаргах чадваргүй ард түмэн, ийм эрдэмтэд байх юм бол Монголын ирээдүй байхгүй. Ирээдүйн монголчууд юмыг харьцуулж үнэлдэг, гаргалгааг өөрийнхөөрөө хийдэг, хийсэн гаргалгаандаа үнэнч байдаг, алдаа гаргавал түүнийг зөвшөөрч чаддаг байх ёстой. Ийм монголчуудыг сургах орчинг л бид бүрдүүлэх гээд байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа:  Хүүхэд бүрийг хөгжүүлэх  орчин цагийн  боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал, түүнд баримжаалсан үйл явц ямар  настай болохыг  баримжаалахын тулд  “парадигм” гэдэг ухагдахууны учир утгыг тодоруулах нь зүйтэй болов уу? гэж бодлоо.

Физикч, шинжлэх ухааны онолч эрдэмтэн Томас Кун 1962 онд бичсэн “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц” (The Structure of Scientific Revolution) номондоо (Paradigma- жишээ, загвар гэсэн утгатай грек үг) гэдэг ухагдахууныг анх хэрэглэж шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласан байдаг. Энэ ухагдахууны илэрхийлж буй  гол санааг нь маш энгийн байдлаар товч  илэрхийлвэл:

•    Парадигм гэдэг нь мэргэжлийн шинжлэх ухааны тодорхой салбарт тулгамдаж буй асуудлыг өмнөхөөс ялгаатай цоо шинэ байдлаар хийж буй шийдэл юм.

•    Шинжлэх ухааны  тодорхой хамтлаг  (Scientific community) хүлээн зөвшөөрсөн  энэхүү  шийдэл нь “шинэ маягийн” зүйл учир маш нээлттэй байж шинэ асуудал, шинэ чиглэлүүд гарч ирэх хүлээн зөвшөөрсөн хэн боловч үйл ажиллагаанд оролцох боломжтой байх ёстой гэж үздэг.

Иймээс боловсролын фиолсофи, боловсролын шинжлэх ухааны парадигм гэж нэрлэгдэж байгаа конструктив үзэл баримтлал, түүнд баримжаалсан сургалтын арга зүй, энэхүү арга зүй дээр суурилсан хүүхэд бүрийн хөгжлийн үйл явцыг тушаал, захирамжаар хөгжүүлэх боломж тун тааруу юм.  Хэдий олон хүн  ухаарч хүлээн зөвшөөрнө, төдий чинээ хөгжин дэлгэрэх ёстой.  1980-аад оноос когнитив сэтгэл судлал ба математик, байгалийн ухааны дидактикийн эрдэмтэд хамтран ажиллах болсноор математик байгалийн ухааны сургалт үндсэндээ  боловсролын шинжлэх ухааны шинэ парадигм гэж нэрлэгдэх болсон  үзэл баримтлалын дагуу хөгжиж байна. 2000-аад оны эхнээс манай багш бэлтгэдэг их сургуулиудын математик, байгалийн ухааны цөөн тооны эрдэмтэд энэхүү онолын үзэл баримтлалыг өөрсдийн ойлголтын түвшинд ярьж эхлэх үед маш олон хүн, түүн дотор боловсролын салбарын зарим эрдэмтэд  “мэдлэг бүтээнэ” гэж  юу байсан юм бэ гэж ил, далд эсэргүүцэж байсан. Одоо  энэ үг, өгүүлбэрийг  багш  бүр хэлэх болсон байна. Гэхдээ яг хэлсэн үгтэйгээ адил үйлийг хийж байна уу, үг үйл хоёр давхцаж байна уу гэдгээ л тунгаан бодож, өөртөө үнэлгээ өгөх учиртай юм.   
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Нэргүй (103.26.194.18)
    Л.Гантөмөр сайдыг "өөд нь татах" гэж Б.Бурмаа багш чадлаараа л хичээж байна даа. Даанч аппаратад нь болон агентлагуудад нь ийм түвшний хүмүүс байхгүйтэй бараг адил даа. Ийм түвшний "төр" нөхцөл байдлыг бүрэн үнэлэн "асуудлыг" зөв оношлож, хөгжлийн стратегийг онож тодорхойлон, хэрэгжилтийн менежментийг амжилттай хийх магадлал тун ч бага даа. Өөрөөр хэлбэл, өглөө тэрэг хийхээр төлөвлөөд үдэш шүдний чиглчүүр "бүтээдэг"-ийн үлгэр байдгийг санахад илүүдэхгүй л болов уу. Монголд боловсрол судлал, дидактик, суралцахуйн болон хүний хөгжлийн өмнөх үеийн болон орчин үеийн онол, арга зүйг мэддэг, бас ажил үйл болгосон, болгож байгаа үндэсний баг бүрдүүлчих хэмжээний хүмүүс байдаг юм шүү Сайд аа. "Хүүхэд бүрийг хөгжүүлэх" гэж онцлоод байгаа" (уг нь олон улсад түүнчлэн Монголд ч гэсэн нэгэн адил 2000-аад оноос анхаарал илүү төвлөрүүлэх болсон "equality" хэмээх нэр томьёогоор хэрэглэгддэг боловсролын, суралцахуйн шинэчлэлийн стратеги л даа) чухал стратегийн эрчимжилтийг хүлээгдэж буй бодит үр дүнд хүргэхэд "шинэчлэлийн багийг ахлагч" шиг "сайхан сэтгэл", "хар туршлага", "их хүсэл"-тэй хүмүүсийн хүчин зүтгэл бүрэн хүрэлцэхгүй л байхдаа. Иймд Монгол Улсын боловсролын тогтвортой хөгжлийг хангахад нам, үгүйсгэл, эрх мэдэл, үзэл бодол, арга туршлагын ЯЛГААГ үл харгалцан, нүүр, тал засагчдын үг, үйлэнд хуурталгүй 1. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" 2. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" 3. "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" байх менежментээр ажиллахыг уриалж, амжилт хүсье.
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • keys (202.179.27.73)
    куны тухай хэн анх сайхан мэдээлэл хүргэв сайд аа шударга байна биз жж
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Гомбожав (180.235.176.4)
    Үргэлжлэл: Сайд та хоёрын ярианд нийтлэг байгаа хүүхэд бүрийг <<хөгжүүлэх>> гэдэг энэ үг аппаратынх, когнитив зарчмын эсрэг хэллэг.Хэллэгтээ тохирсон сэтгэхүй уялдахыг та бүхэн ойлгож байгаа байхаа.Бид хүүхэд бүхэн <<хөгжих>> гэж ярьж, хөгжих орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаа түших учиртайсан.Яаж гэдгийг боловсролын инноваци гаргаж тавьдаг.Үзэл, онол,зорилго,агуулга,аргазүй,хэлбэр,үйл ажиллагаа, үнэлгээ дүгнэлт логикоо хаана ч хадгалах ёстой.Энэ яриа шинжихэд үзэлгүй,онолоор зөрсөн, бусад бүх элементүүд сөхөгдөөгүй мэт санах юм.Түүнээс гадна ТЕХНОЛОГИ.Когнитив сэтгэл судлал өвөрмөц технологи аяндаа шаарддаг. Энэ технологи наношинж хадгалдаг.Технологийн орцын элементүүд түүний логикийг хатуу баримтлах сахилга батыг яамнаасаа цэвэрлэгч хүртээ хатуу баримталж байж хөгжих нөхцөл бүрдэнэ.Үүнийг технологийн сахилга бат гэдэг.Манайд байхгүй.Зөвхөн ажлын цагт өрөөндөө сууж харагддаг,хүмүүст даалгавар өгдөг, мөнгө төгрөг зарцуулдаг,яриа таниулга хийдэг, хянаж шалгадаг... ажлын хариуцлага гэж үүгээр нь хөгжил хэмжиж болохгүй ээ. Технологийн сахилга бат хэрэгжүүлэх нь хариуцлага юм.Технологийн орцын элементүүдээс нэгийг нь гээх, элементүүдийн учир шалтгаант зүй тогтолт дараал***** алдагдуулсан эсэхээр нь хариуцлага тооцох учиртай.Зөрцсөн хэн боловч цаашид ажиллах найдваргүй,байраа тавьж өгөхөөс өөр аргагүй.Төр, багш хүүхэд хоёрын хоорондох зай хэт хол байна....газар, хэлтэс яамандаа, хотдоо, дүүрэгтээ...Бодлого энэ бүх шат дамжлага дамжсаар багш сурагчдад зүсээ хувиргаж очиж байна.Гэх мэтээр энгийн олон зүйл өөрчлөх ёстой.Та хоёрын ярианы эцэст дүн шинжилгээ хийх боломж хүн бүхэнд олдоно.Яам 40 сургууль дээр туршилт тавихаар нэг загвар боловсруулсан юм шиг байна.Хөгжил <<царцанга>>-ыг зөвшөөрдөггүй.Ижил үр дүнд хүрэх илүү боловсронгуй хувилбар эрж хайдаг,хүлээн зөвшөөрч бодлогоор дэмждэг байгаасай.Ийм хэмжээнд асуудал дэвшүүлж байгаа сайддаа баярласнаа илэрхийлье.
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • Гомбожав (180.235.176.4)
    Энэ яриа их гоё байна.Сайдын яриа нийгмийн хөгжлийн стратегийг агуулж, парадигмаа санагалзаж байна.Хэрэв нийгмийн гишүүд тийм хэмжээнд хүрсэнсэн бол өнөөдрийн...Тийм хэмжээнд хүргэхийн төлөө чармайх ёстой.Энэ бол сайд хүний үүрэг.№2 ярилцлагаар сайд дээрээс доошоо чиглэх...ярьсан байсан. Энэ бол кибернетик талаасаа хийх ажил.Гэтэл түүнийгээ амжуулаагүй.Жишээ нь БШУЯамны түшмэдүүд тогтолцооны шинэчлэлийн гадна байгаа.Сайд боловсролын сайн засаглалаа яамандаа, агентлагууддаа... тогтоож чадаагүй. Хэрэв тэд тогтолцооны шинэчлэлээ жинхэнэ утгаар нь ойлгож ажил болгохын төлөө санал санаачлага гаргаж,дэмждэг бол парадигм аяндаа үйлчлэх байлаа.Яам залхуу хүн тэжээдэг газар юм уу? Тэнд кибернетикийн ухаан үйлчлээгүй. Бурмаа багшийн парадигмыг эрт сонссон, ойлгосон.Миний хөдөлмөр парадигм болохыг олж мэдсэн.Сэтгэл хөдөлж байна.Та үүнийгээ цааш нь гүнзгийрүүлэхийг хүсье.Энэ бол боловсролын тогтолцооны шинэчлэл.Боловсрол судлалын үндсэн ойлголтуудыг жинхэнэ утгаар нь гаргаж тавьдаг.Үүнийг олон зүйлээр баталж харуулах байна.Харамсалтай нь яам дэмжихгүй явж ирсэн, одоо ч дэмжихгүй байгаа.Манайд парадигм хэрэгжээгүй,хэрэгжүүлэх оролдлого ч гараагүй.Сургууль, сургалт утгаа алдсан.Байгаль- математикийн шинжлэх ухааны сургалт философоо гээсэн.Манай зарим эрдэмтэд стандартын хүрээнд санал санаачлага гаргаж ажиллаж байсныг мэдэх юм. Уучлаарай:Тэд ойлгосноо ярихаас хэтрээгүй.Харин ч завхруулсан. Тухайлбал эх хэлний философи, түүнээс гадна аливаа сургалтыг хэт дифференциачлах оролдого.Мэдлэг нь урлаг болон гадагшлах эрдэм дутаж байсан.Дунд сургуульд тэд эрдэмгүй байсан.Хүн, хүний нийгэм байгалиас үүссэн болохоор хувь хүний, нийгмийн хөгжлийн хууль байгаль -математикийн хууль, теором, постулатаас инвариантаар аяндаа урган гардаг.Энэ гаргалгаа боловсролын судлалын үндсэн ойлголтуудын талаарх төөрөгдлөөс биднийг авардаг.Үүнийг л парадигм гэж би ойлгож байгаа. Ийм хэмжээнд ажиллахын тулд боловсролын инновацыг сөхөж тавих;байгаль, нийгэм нэг бүхэл-тогтолцоо болохыг олж харах хэрэгтэй юм.Боловсролын инновацийн зүй тогтол зарчим түшиглээгүй оролдсон оролдлого парадигм биш хуучны нөгөө нэг хэлбэр.Өнөөдөр хийж байгаа, хийхээр зэхэж байгаа бүхэнийг хуучны нэг хувилбар болохыг би олж харж байгаа.Бүх нам,төр, та бид бүхэн өөрсдөө системийн хямралд гүнзгий орсон.Үүнээс гарахад сайд та хоёрын ярианд ил далд хэлбэрээр илэрч байгаа парадигм тусалнаа.Баярлалаа Бурмаа багшаа.Танд амжилт хүсье
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 14 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 52 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 29 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 32 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 33 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 37 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 40 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 41 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 28 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 48 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 57 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК