
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Сургалт дадлагын төв 2014 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Энэ төв байгуулагдаад цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх ур чадварын олон сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд алба хаагчдынхаа гадаад хэлний мэдлэгийг дээшүүлэх зорилгоор гадаад хэлний “сургалтын Сантис” төвтэй хамтран ажиллаж эхэллээ. Тодруулбал, ЦЕГ-аас англи хэл сонирхдог алба хаагчдынхаа түвшинг тогтоогоод 1,2,3-р шатлалтайгаар англи хэлний сургалтад хамруулж эхэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/