
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь орон нутагт өөрийн салбар нэгж байдаггүй бөгөөд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга нар давхар хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд орон нутгийн хуулийн хэлтсийн дарга нарт тус газраас сургалт, зөвлөгөө өгч өөрсдийн хэрэгжүүлдэг хууль тогтоомжийг орон нутгийн иргэдэд хүргэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Аймаг орон нутагт буй зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг байнга хянаж байх, үндэслэлгүйгээр үнэ нэмэгдэж буй нөхцөл байдлыг судлах, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд газар дээр нь арга хэмжээг хэрхэн авах тухай ярилцаж орон нутгийн байцаагчид ч өөрдсийн эрх мэдлийн хүрээнд хууль хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/