
Тэгвэл “Япон хэл сонирхогчдын клуб”, “Аабам Бээбэм” клуб хамтран энэ сарын 30-нд “Косплэй наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
Уг наадамд урлагын үзүүлбэрээс гадна хөгжөөнт тоглоом тоглох, дуулах, бүжиглэх, үеийнхэнтэйгээ танилцах зэрэг олон үйл ажиллагаанууд багтаж байгаа бөгөөд ирэхдээ дуртай анимэ баатрынхаа дүрд хувирч ирэх ёстой гэнэ. Анимэ баатрын дүрд хамгийн сайн хувирч ирсэн залуучуудыг шалгаруулах ажээ.
Наадам энэ сарын 30-нд МЗХ–ны Залуус танхимд 16.30 цагт эхлэх юм байна.
24tsag.mn