Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Лхагвадолгор: Зүүсэн шилээ дагаад нүд мууддаг юм биш

2014-4-26
0
ЖИРГЭХ
Монгол улсын хүний гавьяат эмч клинникийн профессор Улсын клиникийн төв  эмнэлэгийн нүдний зөвлөх эмч Д.Лхагвадолгортой ярилцлаа.
nudf        Монгол улсын хүний гавьяат эмч клинникийн профессор Улсын клиникийн төв  эмнэлэгийн нүдний зөвлөх эмч Д.Лхагвадолгортой ярилцлаа.

-Сайн байна уу? Хоёулаа яриагаа манай орны нүдний тусламж үйлчилгээ ямархуу түвшинд байгаа талаар эхлье?
-Жилээс жилд дэлхийн анагаах ухаан хөгжихийн хэрээр манайд нүдний тусламж үйлчилгээ төдий зэрэгтэй хөгжиж ирсэн. Манай эмнэлэг нүдний өмнөд сигмент буюу өмнөд хэсгийн мэс заслыг дэлхийн түвшинд хийж байна. Нүдний арын сигментэд байрлах торлог шилэнцэрийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүмүүсийг нь бэлдэж байна. Торлог шилэнцэрийн тусламж илүү хөгжих шатандаа орсон байна. Зарим нэг хувийн эмнэлэгүүдэд янз бүрийн шинэ шинэ апаратууд ирж байгаа. Манай эмнэлэг шинэ өргөтгөл барьж байгаа. Түүнд нь тасгууд маань нүүн орохоос гадна технологийн шинэчлэл хийгдэнэ. Тэр үед манайд торлог шилэнцэрийн мэс засал арай илүү сайн хийгдэх байх гэж найдаж байна. 

-Нүд хэмээх эрхэм нандин эрхтэнийхээ тухай хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ?

-Харах чадвар гэдэг хүний таван мэдрэхүйн нэг. Хүүхэд эхийн хэвлийд байхаас л нүд бүрэлдэн бий болж бас хөгжиж байдаг. Ер нь хүний нүд насанд хүртлээ хөгжиж байдаг. Нүд их нарийн нандин эрхтэн болохоор анатоми, физилоги нарийн ширийн зүйлүүдийг нь мэдэж, эрүүл саруул байлгахад анхаарах хэрэгтэй. Эрүүл нүдтэй байна гэдэг нь тухайн хүний юмыг сурч мэдэх, ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх гээд бүхий л үйл ажиллагаанд нь чухал үүрэгтэй . Ер нь нүдийг тархины алслагдсан хэсэг гэж хэлж болно. Яагаад гэвэл нүдний мэдрэлийн эс ширхэгүүд тэр торон бүрхүүл дээр байдаг. Тэндээсээ багц болж гэрлийн тусгалыг мэдэрч тусгай харааны замаар яваад тархинд очиж боловсрогдож байж хүн юм харж мэдэрдэг. Энэ нарийн нандин эрхтэнүүд маань мэдээж физилогиосоо өөрийгөө хамгаалах зовхи жийргэвч, дагавар дайвар эрхтэнүүд, чийглэж тослож байх булчирхайнуудтай бөгөөд их нарийн зохион байгуулалттай. Тийм учраас нүдний эмч гэдэг хүн зөвхөн нүдтэй харьцдаггүй үс арьс булчин мөгөөрс гээд олон эд эстэй харьцдагаараа онцлогтой. Учир нь нүдэнд тэр бүхэн цогцоороо байдаг. Тиймээс нүдний эмч тэдгээр эд эсүүдийн онцлогыг таниж мэдсэн байх ёстой байдаг.
 
-Сүүлийн үед хүүхдийн хараа их эрт муудах болжээ. Энэ нь юутай холбоотой гэж та бодож байна?
-Ер нь хүүхдийн хараа муудах нь удамтай бас холбоотой байдаг. Тэгээд дээр нь янз бүрийн гадна дотны нөлөөлөл байлгүй яахав. Үүнд хэтэрхий багаас нь ойрын харааны үйлдэл хийлгэх бас их багаас нь сургуульд явуулж ачаалал өгөх мөн зарим хүүхдүүд гар утас компьютер зэрэг ойрын хараа шаардсан зүйлүүдийг ихээр хэрэглэж байна. Тоглож байгаа тоглоом нь тийм болчихсоны дээр хичээл номын ачаалал нэмэгдэхээр энэ хүүхдүүдийн ойрын хараа муудна. Тэгэхээр зэрэг үүнийг боловсролын дүрэм журам эрүүл ахуйд тусгах эцэг эх нь ч үүнийг анхаарч үр хүүхдээ анхаарч ямар насанд нь ямар ачаалал өгөх вэ гэдэг талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Элбэг тохиолддог нүдний өвчлөлүүд гэвэл?
-Манайд ч тэр дэлхийн хэмжээнд ч тэр нүдний өвчлөлүүдийн дунд нүдний болор цайх, нүдний даралт хоёр ер нь элбэг тохиолддог. Хаа ч ялгаагүй. Нүдний даралт нь удамшлын чанартай байж болно. Мөн олон шалтгаантай. Тэгэхээр эрт үед нь үзүүлж оношлуулж удамшлын янз бүрийн өгүүлэмжтэй бол эртхэн мэдэж ээж аав ах дүүс дотор нүдний даралттай хүн байна уу. Хэрэв байсан бол би яах бол гэж эртхэн үзүүлээд зовиур шаналгаа илрээгүй байгаа эмчийн хяналтанд орж байх хэрэгтэй. Болрийн бүдэгшил бол ихэнхдээ настай холбоотой байдаг. Бас настай холбоогүй ч байдаг. Тухайлбал хүн 100 наславал нүднийх нь болорыг нь солих хэрэгтэй болно. Элэгдэл хатуурал зэргээс болж. Янз бүрийн гэмтэлээс болоод хар залууг болроо солиулж байгаа хүмүүсч бий. Гэтэл ная ерэн нас хүрч байгаа ч болор нь зүв зүгээр хүмүүсч бас байдаг. Болор бол цаана нь өөр ямар нэгэн өвчинтэй давхцаагүй бол болрын цайралт гэж өвчин мэс засал хийлгэж болроо солиулснаар хараа нь маш сайн тодорч эрүүл хараатай болж чаддаг. Хүмүүсийн дунд ийм ойлголт байдаг. Ерөөсөө л хараа нь муудсан хүн болроо солиулбал хараа нь сайжирдаг гэж ойлгодог. Тэгээд өөр өвчнөөр хараа нь муудаад байхад “За яахав би болроо солиулчихна гээд яваад байдаг. Гэтэл одоо мөр харахаа болороо солиулая гэхэд нөгөөх нь өөр өвчин байх жишээтэй. Нөгөө хүний чинь болор нь зүгээр. Буруу ойлголттой байснаас өөрөө өөрийнхөө харааг муутгаад нөгөө өвчнөө эмчлүүлэхгүй яваад байх тохиолдол байна.  Жишээлбэл нүдний даралтаас болоод нүд нь бүрэлзээд байхад энэ болор л муудаж байгаа байх бүр жоохон муудахад болроо солиулахад л сайжирдаг л юм байна лээ гээд бодсоор яваад нүдний даралтаар хараагүй болчихоод ирсэн бол нөгөө хүнд ахиад хараа орох боломж байхгүй шүү дээ. Хүмүүс болроо солиулаад л бүх хараа муутай хараагүй хүмүүс хараа орох юм шиг боддог. Энэ тийм биш шүү. Зөвхөн болор бүдэгссэн үед л хийгддэг хагалгаа.

-Нүдний болор солих мэс заслыг  тайлбарлахгүй юу?

-Нүдний болор солино гэдэг манай нарийн мэс заслуудын нэг шүү дээ. Яагаад гэвэл нүдний болор чинь хүүхэн харааны ард байрладаг. Нүдний хол ойрыг тааруулж байдаг линз байгаа юм. Маш зөөлөн уян хатан. Ойрын юмыг харвал булчингын тусламжтайгаар гүдийдэг бол холын юмыг харахад нарийсч байдаг. Нүдний болор маань насны өөрчлөлтөөс амьдралын янз янзын явцаас тухайлбал их эм хэрэглэдэг хүн байж болно эсвэл хортой нөхцөлд ажилладаг байж болно. Тэр бүгдээс болоод болор тунгалаг байдлаа алдаж хатуурахыг болор цайх өвчин гэдэг. Бас нүдээ гэмтээгээд доргивол бас тэгнэ. Удам дамжсан бас төрөлхийн болрын цайралттай. Тэрийг солиод бусад зүйл нь цаанаа эрүүл өвчингүй үед илүү сайн хараа ордог. Бид хүүхэн харааны цаана байгаа болрыг мэс заслын аргаар аваад хуучин болрынх нь уутан дотор хиймэл болроо суулгаж өгөх энэ үйл явцыг л нүдний болор солих мэс засал гээд байгаа.

-Хүмүүс шил зүүхээр хараа улам мууддаг гэдэг. Энэ нь хэр үнэний ортой вэ?
-Эхлээд эмчид очиж үзүүлээд үнэхээр харааны гажиг байна гэвэл тэр хүн шил л зүүнэ. Хэрвээ шил зүүхгүй яваад байвал хэдэн жилийн дараа тэр хүнд тохирсон шилийг нь өгөөд ч тод харж чадахгүй шүү дээ. Өөр нэг ойлголт байдаг нь цаашаагаа ахиад байдаг миопия /хасах шил зүүдэг хүн/ гэж байдаг. Шил зүүсэн ч гэсэн цаашаагаа нүд нь сунаад зүүж байгаа хасах шил нь ахиад байдаг. Тэгэхээр зэрэг тийм хүмүүс шил зүүхээр энэ цаашаа ахиад байна гэж бодоод байдаг. Сунаж байгаа нүдээ дагаж шил нь өсөж байгаа болохоос биш зүүсэн шилээ дагаад нүд нь муудаж байгаа юм биш ээ. Тэгэхээр шилээ зүүх хэрэгтэй. Нүдний эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Тэгээд гутал авч өмсөж байгаа шиг шилийг авч зүүгээд байж болохгүй. Энэ маань их нарийн градустай нарийн тохирно. Шилийг анхнаасаа буруу тохируулаад байх юм бол хараа сайжрахгүй мөхөс хараа үүсэх өөрт нь зовиур шаналгаатай байх гээд олон асуудал үүсч болно. Сүүлийн үед манайд офтометрис буюу харааны гажиг засал нэлээд хөгжиж байна.

-Харааны гажигийг тайлбарлавал?

-Харааны гажиг гэдэг нь нүд өөрөө гэрэл хугараад хугарсан гэрэл нь шар толбо дээр очиж фокуслаж байх ёстой. Мэдрэлийн эсийн бөөгнөрөл. Түүн дээр фокуслаж чадахгүй наана нь юм уу хойно нь фокус нь тусахыг хэлж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ja***** (182.160.41.176)
    yamar hichin dutuu yariltslaga ve,uur asuuh um zunduu bsan daa
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • byambaa (103.26.194.6)
    medmeer yum bna.nudee hairlayua
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 14 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 52 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 29 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 32 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 33 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 37 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 40 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 41 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 28 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 48 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 57 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК