
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг орон даяар зохион байгуулахаар болсон билээ. Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69,7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63,3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64,5 хувьтай байгааг нийслэлийн Татварын газраас мэдээллээ.