
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд, Уйлган, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө болон Сэлэнгэ мөрөн Орхон голын сав дагууд 6-20 см цастай байгаа ба ирэх өдрүүдэд цаг агаар огцом дулаарахтай уялдан хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэнэ.
Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.