
"Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг” кино хэлэлцүүлэг өнөөдөр “Shonkhor tower”-т болж байна. Тус хэлэлцүүлгийг “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын дэргэдэх “Эрүүл мэндийн клуб”-ээс санаачлан зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцох бөгөөд хэлэлцүүлгийн өмнө бодит түүхээс сэдэвлэсэн БНСУ-ын “Хүсэл” киног үзүүлэх ажээ.