
1. Шошгын зөрчилтэй /Бүтээгдэхүүний найрлагад орж буй хүнсний нэмэлтийн олон улсын Е тэмдэглэгээ, ургамлын нэрийг шошгонд бүрэн бичээгүй, шошгон дээр цувралын дугааргүй, үйлдвэрийн байршил тодорхой бус;
2. Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээл дээрээс буцаан болон татах авах журмыг хэрэгжүүлж ажилладаггүй, бүртгэл хөтөлдөггүй, эрх зүйн мэдлэг хангалтгүй;
3. Гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан баримтгүй;
4. Техникийн спиртийн битүүмжлэл муу /хадгалж буй савны лац шаардлага хангахгүй, спирт алдагдах бүрэн боломжтой, спиртийн тоолуурын хатуулаг хэмжигчийн баталгааны хугацаа дууссан, лабораторийн зарим хэмжих хэрэгслүүд баталгаажуулалтад бүрэн хамрагдаагүй, лац хөндсөн протокол бичдэггүй;
Шалгалтанд хамрагдсан архи, спиртийн үйлдвэрүүдийн дотоодын лабораторийн 61.2 хувь нь магадлан итгэмжлэгдээгүй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл дутагдалтай байсныг МХЕГ-аас мэдээлж байна.