
Хаврын шар усны үер Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Хануй, өврийн Богд , Онги гол Уянга сум орчимд ажиглагдаж, усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-15 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.