БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг явуулж байгаа юм. Тус ажлын хүрээнд Сэлбэ гол дээрх хуучин гүүрийг буулгаж шинээр 74 метр урт гүүр барих тул нөгөөдөр 22.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Түүнчлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх 360 метр авто замын хойд талын урсгалыг мөн энэ цагт хаана гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

