Нийслэлийн тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа билээ. Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллана. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулах аж. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.
Нийслэлийн Татварын газраас мэдээлж буйгаар тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69,7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63,3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64,5 хувьтай байна.

















































