Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бадамнямбуу: Хүүхдийг зөвхөн “тоочин” болгохын тулд математик заадаг юм биш

2014-4-28
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.
badamШинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 41-р сургуулийн багш Б.Бадамнямбуутай уулзаж цөөн хором ярилцлаа.

- Боловсролын салбарт хийж байгаа чанарын шинэчлэлийн хамгийн гол зорилго бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Энэ зорилго биелэх болов уу?

- Ер нь бол боломж байгаа. Би математикийн багш. Боловсролын байгууллагад 22 жил математикийн багшаар ажиллаж байна. Хүүхдүүд дунд ангид орж ирээд олон шинэ хичээл үздэг. Тэгээд мэдэхгүй олон зүйл гарч ирээд чадахгүй болохоор хичээлдээ идэвхгүй болж сурлагаараа хоцордог. Ялангуяа математикийн хичээлд. Бусдаар бол хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх тал дээр нэгэн жигд орхилгүй хөгжүүлж болно. Хүн бүр математикч болох албагүй. Харин хүн бүр эцэг эх болно гэж үг байдаг. Манай 9г анги одоо 22 хүүхэдтэй. Гэвч математикийн хичээлдээ тааруу хүүхдүүд байгаа. Хүүхэд бүрийн сонирхол өөр шүү дээ. Тэгэхээр хичээл бүр дээр хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэхээсээ илүү хүүхэд бүрийг зөв хүн болгон төлөвшүүлэх нь гол зорилго юм болов уу гэж боддог.

-  Хүүхэд бүрийн сонирхол өөр. Математикийн хичээлд сонирхолгүй гээд тухайн хүүхдийг орхичихдог гэсэн үг үү? Уг нь тэр хүүхэд есдүгээр ангидаа эзэмших математикийн суурь мэдлэгээ олж авах ёстой биз дээ?


-  Би орхидог гэж хэлээгүй. Зүгээр л хүний сонирхлын тухай ярьсан юм. Мэдээж багш хүний хувьд юу гэж энэ муу...гээд тэр чигт нь орхих вэ дээ. Би хүүхдүүддээ өөрсдийнх нь онцлогт таарсан даалгавар өгч бодуулдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн чадвартай. Тохирсон даалгаврыг нь өгөөд бодуулаад байвал хүүхдийн сонирхол буурахгүй. Учир нь чаддаг бодлогоо бодоод байна шүү дээ. Тэр бодлогоо бодсоор байгаад сайн ойлгоод дараагийн шатандаа орно гэх мэтчилэн хоцрогдлыг нь арилгаж байна. 

-  Хүүхдүүдийнхээ сонирхлыг татахуйц аргуудыг хэрэглэж хүүхдүүдээ жигд хөгжүүлэх боломжгүй юу?

- Есдүгээр ангийн хүүхдүүд чинь бага балчир биш болохоор янз бүрийн тоглоомын аргууд хэрэглэх хэцүү. Манай бага ангийн багш нар бол тиймэрхүү хүүхдийн сонирхлыг татах зүйлсээр дамжуулаад сургаж байна л даа. Математикийн хичээлд хэрэглэх хэрэглэгдэхүүн ховор шүү дээ. Шинжлэх ухааны хичээлүүдээс физик, химийн хичээлүүд дээр харин үзүүлж харуулах, сонирхлыг нь татах зүйл олон бий. Сүүлд яамнаас 200 сургуульд физик, химийн хос лаборатори өгсөн байсан. Тэр бол маш зөв. Хүүхдүүд онолоор үзсэн хичээлээ практикт хийж үзэж байж нягт ойлгоно шүү дээ. Физик, химийн хичээлээр үздэг урвал, хөдөлгөөний тухай яг нүдээрээ хараад мэдрээд хичээллэвэл сонирхолтойгоос гадна илүү ойлгомжтой.  Математик бол хэцүү. Харин би сонирхолтой болгохын тулд илүү амьдралтай нь холбож бодуулахыг хичээдэг. Гол нь дунд ангид орж ирээд хичээлд нь мэдэхгүй үгс их орж ирдэг. Түүнийг нь маш сайн тайлбарлаж ойлгуулдаг. Тэгж байж бодуулахгүй бол юу гэж байгаа нь мэдэгдэхгүй нэг гадаад үг байхаар чинь хүүхэд яаж бодох вэ дээ.

- Математикийн хичээл амьдралд ер нь ямар хэрэгтэй юм бэ?

- Шууд хэрэглээ гэж харвал хэцүү шүү дээ. Инженер, санхүүч болох хүнд бол математик зайлшгүй хэрэгтэй. Шууд бусаар хэрэгтэй, хэрэггүй гэж харвал математик, тоо бодох нь оюуны гимнастик л гэсэн үг.  Аливааг цэгцтэй, олон талаас нь бодох чадвар сууна. Хамгийн чухал нь тухайн хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд математик хэрэгтэй. Тэрнээс биш тоо бодож чаддаг хүн бэлдэх гээд байгаа хэрэг биш.

- БШУЯ-аас дэвшүүлсэн чанарын шинэчлэлийн бодлоготой танилцсан уу? Яг хэрэгжүүлж ажиллах танд ямар санагдаж байна?

- Бодлого гараад жил гаруй болж байна шүү дээ. Өнгөрсөн жил Л.Гантөмөр сайд МҮЭСТО-д манай дүүргийн багш нартай уулзаж, бодлогоо танилцуулсан. Багш бид их дэмжиж байгаа. Хамгийн гол нь хүүхэд бүрийг хөгжүүл! гэж шаардахдаа багшийг цаасны ажлаас салгана гэдэг нь бидэнд их таалагдсан. Тэр элдэв конспект, тайланд зарцуулдаг цагаа өөрийнхөө хөгжилд, хүүхэддээ зарцуулаад эхлэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж гарч байна шүү дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 59 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 58 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК