
Аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу энэ
сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвийн “А”
зааланд 14:00 цагт болно.
Энэхүү аяны үйл ажиллагааг нээж,
Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэх бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүн амын
хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн
үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг үндэсний
хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын
байгууллагуудаас “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны талаар баримталж буй
бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл
хэлэлцүүлэх юм.
Т.Энхэлээ