
Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд хан амралтын газраас урагшаа Богд уулын оргилд гараад 24-26 насны 3 эмэгтэй газрын баримжаа алдан төөрлөө гэсэн дуудлагыг төөрсөн иргэд 16:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын тасгийг гаргасан байна. Улмаар иргэд өөрсөдөө тэмдэгтэй мод олж газрын баримжаа авлаа гэснээр эрэн хайх тасгийг буцаажээ. Энэ мэт ууланд төөрөх, зүгийн баримжаагаа алдах тохиолдол гардаг тул амарч зугаалж яваа иргэд тэмдэг тэмдэглэгээг сайн ажиглаж анхаарал болгоомжтой явах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/