
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 онд Хот суурин газрын хүн амын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн нөхцөл, усны чанар аюулгүй байдал холбогдох хууль тогтоомж болон ундны усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор шинжилгээтэй шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтанд нийслэл, 21 аймаг, 300 сумын хүн амын ундны усны эх үүсвэр хамрагдаж, химийн 24, нян судлалын 3 үзүүлэлтээр шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өгсөн юм.
Хяналт шалгалтын дүнг үндэслэн “Ундны усны чанар, аюулгүй байдал” зөвлөмжийг хүргэж байна.
Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс