
Өчигдөр өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Бүгсий, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, өврийн Чигэстэй, Богд, Сэлэнгэ мөрний цутгал гол болох Эг гол Хантай сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.