
Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү ослын талаар хэлэлцлээ.
Хотын даргын өгсөн үүргийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон харьяа байгууллагууд ослын газарт шалгалт хийж, хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ.
Тус дэлгүүрийн 1665 ам метр газрыг анх 2009 онд иргэн Х.Батзоригт таван жилийн хугацаатайгаар автомашины засвар, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмших зөвшөөрөл авч байсан бөгөөд одоогоор дэлгүүр ажиллуулан зөвшөөрсөн талбайгаас илүү буюу 3470 ам метр газрыг ашиглаж, хашаа татсан байгаа юм.
Түүнчлэн газар эзэмших хугацаа нь дууссан, зөвшөөрөлгүй барилга барьсан, нийтийн эзэмшлийн зам талбайг ашигласан, усны сан бүхий газарт зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү үйл ажиллагаа явуулсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ. Үүгээр ч зогсохгүй авто кран хэнийх болох нь тодорхойгүй, дэлгүүрийн эзэд нь гадаадад зорчиж яваа тул холбогдож чадахгүй байгаа гэнэ. Тиймээс дээрх зөрчлийг харгалзаж, газрын болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дахин шалгаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарган, цагдаагийн байгууллага хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)