Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 23-25-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Цинхай нар 2014-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд Бээжин хотноо гарын үсэг зурлаа. Талууд:
Хяналт шалгалт, хорио цээрийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хятадын хийж хэрэгжүүлж байгаа ажлын ололт, амжилт, туршлагыг судлах, улсын байцаагчид, мэргэжилтнүүдийг сургалт, семинарт хамруулах
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон хятадын Хорио цээрийн хүрээлэнтэй хамтран ажиллах
Хүн, мал амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээрт тавих хяналт, шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж хилийн бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудад халдварт өвчнөөс сэргийлэх, хилийн боомтод халдварт өвчний мэдээлэл дамжуулах механизмыг бүрдүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн орчин үеийн автомат төхөөрөмжийг хилийн боомтод ажиллуулах
Хүнсний бүтээгдэхүүний хорио цээр, чанар, аюулгүй байдалд тавих хяналт шалгалт, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хөгжүүлэхээр харилцан тохиролцжээ.

















































