Одоогоор хамгийн хямд буюу 1 м.кв нь 1.280.000 төгрөг гэж зарласан "Буянт-Ухаа" хороололд орон сууц худалдан авахаар бүртгүүлсэн иргэдээс нэгдүгээр шатанд тэнцсэн иргэдийн нэрсийг зарлажээ. Нийтдээ 9081 иргэн хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тэдгээр иргэдийн материалыг холбогдох газрууд нь нягталж үзээд дараагийн шалгаруулалт буюу сугалаанд оролцох боломжтой иргэдийн нэрсийг ТОСК руу явуулсан байна.
Бүртгүүлсэн хүмүүс сугалаанд оролцох боломжтой эсэхээ www.e-zasag.mn сайтаас харна уу.
24tsag.mn
















































