
Нийслэл хотынхоо 375 жилийн ойг угтан хэрэгжүүлж байгаа энэ төслийн нэгэн гол ажил нь “Хотын соёл-Танаас эхэлнэ” сэдэвт илтгэл, хэлэлцүүлэгийн арга хэмжээ юм. Долоо хоног бүрийн Баасан гарагт Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Хотын соёл”-ын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийж байна.
Мөн хэлэлцүүлэгт олны танил хүмүүс оролцон, хэрхэн их хотын соёлтой иргэн байх талаар сонирхолтой ярилцлага хийж байгаа юм. Өнгөрсөн 2 хэлэлцүүлэгт тайз, дэлгэцийн урлагийн супер одууд гэж хэлж болох МУГЖ Н.Батцэцэг, МУСТА Д.Ганцэцэг нар оролцон Хотын соёлд хувь хүний оролцооны талаар, мөн анх гадаад улс оронд очоод хэрхэн “соёлын шок”-нд орж байсан тухайгаа ярьсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд залуучуудаас гарсан санал санаачилга, уриалгыг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх юм байна гэж Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.