
Өмнөговь аймгийн Прокурорын газар нь тус аймгийн Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэстэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг буюу бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хамгаалагдсан ирээдүй” сэдэвт 35 минутын теле нэвтрүүлгийг бэлтгэн орон нутгийн телевизүүд нийтэд мэдээлсэн байна.
Энэ нэвтрүүлэгт аймгийн прокурор С.Давааравдан оролцож Прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэлийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар ярьжээ.