
Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээний М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ны орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ШУТИС-ийнуулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах болМ:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна. М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийнуулзвараас баруун гар тиийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.
Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б, чиглэлүүдийгМУБИС-иасхойш Бага тойруугын замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар, М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)