
Ийнхүү сугалаанд оролцох эрхтэй болсон иргэдийн мэдээлэл ТОСК-д очсон бөгөөд сугалаа ирэх долоо хоногийн бямба, ням гарагт МҮОНТ-ээр явагдахаар болжээ.
ТОСК-ын Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од энэ талаар "Сугалааны явцыг шууд эфирээр хүргэнэ. Засгийн газар, ШӨХТГ-аас сугалааны хяналтын комисст хүмүүс орж ажиллана. 6-10 насны хүүхдүүд сугалааг гараар сугалах юм. Сугалаа шалгаруулах явц нийтдээ гурван цаг гаруй үргэлжилнэ гэж тооцож байгаа" гэв.
Сугалаанд нийт 9094 иргэн оролцох ба тэднээс 1764 хүн байр худалдан авах эрхтэй болох юм. Бүртгүүлсэн хүмүүс сугалаанд оролцох боломжтой эсэхээ www.e-zasag.mn сайтаас хараарай.
24tsag.mn