Хууль, шүүх, прокурорын ажилчид хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялтны ялын дэглэмийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялтны ялын дэглэмийг өөрчлөх ажиллагааны хүрээнд холбогдох хууль журмыг, нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явцад практикт гарч буй зөрчилтэй тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэх, ажлын уялдаа холбоог сайжруулахаар оршиж байгаа юм байна.Монгол Улс хорих ялаас аль болох татгалзаж буй. Энэ ажлын хүрээнд ялтныг хамт олон найз нөхөд гэр бүлийнхэнтэй нь байлгаж нийгэмшүүлэх зорилгыг агуулж байгаа юм. Ингэхдээ тухайн ялтан нь гурван шаардлагыг хангасан байх учиртай.
Хорихоос өөр төрлийн ялд торгох, эд хөрөнгө хураах албадан ажил хийлгэх, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах гэсэн үндсэн дөрвөн арга байдаг. Өнөөдрийн байдлаар албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хассан улсын хэмжээнд дөрвөн сарын байдлаар 788, албадан ажил хийлгэх 59, торгох ялтай 64, эд хөрөнгө хураах 110 хүн байна.
Улсын хэмжээнд 7000 орчим ялтан байна. Эдгээрээс хорихоос өөр төрлийн ял эдэлж буй 1000 орчим ялтан байна. Хорихоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдэд прокурор хууль журмын дагуу хяналт тавьж ажилладаг. Харин хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтнуудын 30 гаруй хувь нь гэмт хэрэг хийн буцаж иргэд гэсэн судалгаа байдаг байна. Тиймээс цаашид энэхүү асуудалд анхаарч ажиллана гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй хуулийнхан онцолж байв.
Д.Ундрах /24tsag.mn/
















































