Өчигдөр тохиосон дэлхийн бүжгийн өдрийг Говь-Алтайчууд өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэ өдөр тус аймгийн төв талбайд үндэсний бүжгийн флаш моб болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд ЕБС-ийн 400 гаруй сурагч оролцсон байна.

Сонирхуулахад 1982 онд Францын балетмейстер, бүжгийн урлагийн их онолч Жан
Жорж Новер (1727-1810)-ын төрсөн өдрийг Олон улсын бүжгийн өдөр хэмээн зарласан байдаг. Энэ өдөр бүжгийн бүх урсгалын
төлөөлөгчид нэгдэн энэ урлагт хүндэтгэл үзүүлдэг аж.







24tsag.mn