Жил бүр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2014” тэмцээн 32 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн дунд энэхүү тэмцээн өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 8 цэцэрлэгийн 96 хүүхэд багачууд Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээр өөр хоорондоо өрсөлдсөнөөс “Нэгдүгээр байр”-нд 155-р цэцэрлэг, “Хоёрдугаар байр”-нд 33-р цэцэрлэг, “Гуравдугаар байр”-нд 19-р цэцэрлэг тус тус эзэллээ. Тэмцээний хоёрдугаар шат 5-р сард зохион байгуулагдах бөгөөд дүүрэг бүрээс шалгарсан цэцэрлэгүүд “Нийслэлийн аварга”-ын төлөө Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээр өрсөлдөх болно.








Д.Ундрах /24tsag.mn/