
Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэхүү хуулийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Уг ажлын хэсгийг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал ахалж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл, эмч, мэргэжилтнүүд зэрэг 20 гаруй хүн ажлын хэсгийн гишүүдээр сонгогдсон байна. Тэд анхны хуралдаанаа энэ сарын 17-ны өдөр хийж, хуулийн төслийн зорилт, цар хүрээ, үйл ажиллагааны чиглэл, үр дүн, ач холбогдол, бусад улс оронд хэрэгжиж буй ижил төстэй хуулиудын талаар ярилцжээ.