
Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас дүүргийн Цагдаагийн хэлтэс, Засаг даргын Тамгын газартай хамтран гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд иргэд олон нийтийг өргөнөөр оролцуулах, иргэдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг сурталчилан таниулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” сэдэвт дэвжээ тэмцээнийг дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан байна.
Тэмцээнд дүүргийн 7 хороодын алба хаагч иргэдийн 7 баг оролцсон бөгөөд тэмцээнийг 5 үе шаттайгаар явуулж дүнг гаргахад 2,3,4 дүгээр хорооны багууд тэргүүн байруудыг эзэлсэн байна.
Тэмцээнд хороодын иргэд болон Голомт Цогцолбор сургуулийн сурагчид идэвхитэй оролцож хөгжөөн дэмжсэн бөгөөд тэмцээн хүмүүсийн хууль эрх зүйн мэдлийг шалгаж дээшлүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болж өндөрлөжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)