
МХЕГ-аас аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчдын сургалт зохион байгууллаа. Байцаагчид Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэг, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн талаархи сургалтад хамрагдсан байна.
Мөн Үндэсний лавлагаа лабораторийн ажилтай танилцан, хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, шинжилгээ, эрүүл мэндийн үзлэгийн журамд оруулж байгаа өөрчлөлтийн талаар ч номын дуу сонсчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)