Авто машины дугаарыг зарж, шилжүүлэх асуудал манай улсад бизнес болоод хөгжчихсөн гэхэд хэлсдэхгүй. Дугаар олголттой холбоотой авлигын асуудлыг ч иргэд шүүмжилсээр ирсэн. Тэгвэл багагүй мөнгө хийчих боломжтой уг ажлыг Зам тээврийн яам өөртэй авах гэж байгаа аж. Харин үүнийг эсэргүүцсэн хэсэг бүлэг иргэд Төрийн өмчийн хороон дээр "Зам тээврийн яам аж ахуй үйл ажиллагаа явуулахаа зогсоо" гэх эсэргүүцлийн бичиг барин цуглажээ.

Дугаар олгох асуудлыг Авто тээврийн газраас зохицуулдаг. Тэгэхээр Зам тээврийн яамыг эсэргүүцэн жагсан иргэд тухайн газрын ажилчид уу, аль эсвэл ашиг ологч этгээдүүд үү одоогоор тодорхойгүй байгаа юм.
Энэ талаар эргэн мэдээлнэ.

Энэ талаар эргэн мэдээлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)