
Энэ онд 373.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаа юм. Харин улсын нөөцөд 33 мянган тонн үр нөөцөлсөн тул Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг нь ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгохоор болжээ. Тарилан эрхлэлтийн дэмжих сангийнхан нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр тооцож авах мэдээлэл бий.