БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхлээд байна. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, нэг чиглэлдээ 3 эгнээ нийт зургаан эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм.Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийдэхээр төсөлд тусгажээ. Энэхүү ажилтай холбоотойгоор ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хооронд болон Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хааж, замын зурвасыг чөлөөлж эхлээд байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, Туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажилалж байна. Энэхүү ажлыг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгөх гэрээтэй юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилэх хэлтсээс мэдээллээ.

















































Сэтгэгдэл (1)